Маргаашаас 65-аас дээш насныханд Спутник-V вакциныг хийж эхэлнэ

ALs
2021 оны 5-р сарын 06 -нд

Маргаашаас /05.05/ 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакциныг хийж эхэлнэ  гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна