Мутацийн эсрэг хүчтэй дархлаа тогтоох гурав дахь тунг Модерна хөгжүүлж байна

Отгоо
2021 оны 5-р сарын 06 -нд

Модерна компани гурав дахь тун тарилга буюу туршилтын шинэ вакцин туршиж, Бразил, Өмнөд Африкт анх илэрсэн ковид-19 вирусын мутацийн эсрэг дархлаа тогтоож байгаа талаар 5 сарын 5-нд мэдээллээ.

Модернагийн хоёр тун вакцин өмнө нь тариулсан сайн дурынханд энэхүү сэргээгч тунг хийхэд Ковид-19 вирусын эсрэг бие илүү нэмэгдсэн үзүүлэлт гарсан гэнэ.

Хуучин тун болон шинээр хөгжүүлсэн тун буюу Өмнөд Африкийн mRNA-12736351 нэртэй мутацийн эсрэг тунг нийт 40 хүнд туршилтаар тарьсан байна.

Өмнөд Африк, Бразил улсуудад анх илэрсэн дээрх мутаци нь одоогийн вакцинуудад тэсвэртэй гэж үзэж байгаа,  АНУ-д цөөхөн тохиолдол илэрчээ.

Иймд АНУ-ын Модерна компани хуучин вакцин, шинэ тун хоёрыг хослуулсан нэг тарилгыг мөн судалж байгаа юм байна.

Эх сурвалж: CNA


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна