Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа

ALs
2021 оны 5-р сарын 07 -нд

Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6-9-ний хооронд Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцож байна.

Өчигдөр эрэгтэй 4 бөх зодоглосноос гурав нь тэмцээнээ өндөрлүүлээд байсан бол 57 кг жинд хүч үзсэн Э.Бэхбаяр шигшээд шалгарч чөлөөт бөхөөр олимпын найм дахь эрхийг авчирлаа.

Одоо нэг бөх үлдсэн байгаа нь эмэгтэйчүүдийн 62 кг жинд Х.Болортуяа өнөөдөр хүч үзнэ. Олимпод чөлөөт бөхийн төрлөөр нэг улсаас дээд тал нь 12 бөх оролцох боломжтой байдаг бөгөөд манай улс 8 эрхээ авсан одоо үлдсэн нэг эрхийн төлөө зорьж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна