Өнөөдөр /2021.05.09/ 11.00 цагт Төв шуудангийн 1-р давхарт E-Mongolia иргэдэд үйлчлэх төв үүдээ нээнэ. E-Mongolia иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар танилцана. Тус төв нь E-Mongolia -д нэвтрэх, үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх зорилготой юм.
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна