УОК-оос амралтын өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гаргасан билээ.
Вакцинжуулалт үргэлжилж байгаа учир энэхүү шийдвэрийг гаргасан гэв. Харин маргааш буюу ирэх даваа гарагаас хэвийн зорчиж эхэлнэ. Эхлээд энэ сарыг дуустал тэгш, сондгой дугаараар хоёр ангилж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан ч олон нийтийн хүсэлтийг харгалзан энэхүү шийдвэрийг өөрчилжээ. Тиймээс ирэх даваа гарагаас буюу 10-наас эхлэн жолооч нар өмнө нь мөрдөж байсан дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна