Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 24-нд олгож, нийтэд мэдээлнэ

ALs
2021 оны 5-р сарын 09 -нд

Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан байдаг.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна гэж тус хороо албан ёсны цахим хуудастаа өнөөдөр мэдээлэлээ нийтэлжээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд:

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, баримт бичгийг бүртгүүлэхээр тавдугаар сарын 5-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна