Тогтоолын хэрэгжилтэд үнэлгээ хийх тухай
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ЭМДЕГ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох, үнэлгээ хийх, өртгийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай нэгжтэй болж багц, төлбөрийн хэмжээтэй холбоотой тогтоолын хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийн шинэчлэл, өөрчлөлт хийхээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг баталж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагууд мөрдөн ажиллаж байна.
Тус газар нь эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэлийн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ удаа програм хангамжийн шилжилттэй холбоотойгоор бүтцийн хувьд томоохон өөрчлөлтийг тогтоолд оруулахгүй тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу саналаа /gantuya.g@emd.gov.mn/ мэйл хаягт 2021 оны 05 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү.
Хавсралт татах: http://www.emd.gov.mn/wp-content/uploads/2021/05/хавсралт-татах.docx
Хавсралт 1. Санал ирүүлэх загвар
№ | Тусламж, үйлчилгээний төрөл |
ОХБ код | Өвчний олон улсын 10-р ангиллын код | Үйлдлийн олон улсын 9-р ангиллын код | Нэмэлт санал | ||||
Нэмэх | Хасах | Нэмэх | Хасах | Өртгийн жин | Журам | Шинээр нэвтрүүлж байгаа технологи мөн эсэх | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Тайлбар: Судалгааг бөглөх заавар
Багана 2. Тусламж, үйлчилгээний төрлүүдийг доорх утгуудаас тавина.
Багана 4-7. Одоогийн оношийн хамааралтай бүлгүүдийг хооронд хольж санал өгөхгүй байх. Тухайлбал:
Багана 8. Тусламж, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлэх, эсвэл бууруулах санал ба түүний үндэслэлийг товч, тодорхой бичих
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна