Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар, "COVID-19" халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунгаар 2953 хүн, хоёрдугаар тунгаар 1499 буюу нийт 4452 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.7 хувь буюу 912 938 нь вакцины нэгдүгээр тунд, 50.9 хувь буюу 485 461 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
Харин улсын хэмжээнд эхний тунг нийт 1 735 389 хүн буюу 83.9 хувь нь, хоёрдугаар тунг 637 459 хүн буюу 30.8 хувь нь тариулаад байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн 55-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс “Спутник V” вакциныг хийж эхлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна