Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮6 их наяд төгрөгөөр өсжээ

ALs
2021 оны 5-р сарын 17 -нд

2021 оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн үеэр эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэллээ. 

Энэхүү өсөлтөд

  • Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг
  • Валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Эдийн засагчийн хэлснээр "АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх сараас 20 тэрбум, өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр тус тус  өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна. 

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7 хувийг эзэлж байгаа юм.

Чанаргүй зээл мөн дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 26 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11% -ийг эзэлж байгаа" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна