НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах иргэдийн АНХААРАЛД

Отгоо
2020 оны 3-р сарын 14 -нд

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг энэ сарын 22-ны Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. Сугалааны тохирлоор супер шагналын 30 сая төгрөгийн эзнийг тодруулах юм.

Иргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-29-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна