Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны эхний дөрвөн сард 27.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.2 мянга (2.3 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 21.9 мянга (578.3 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Харин дөрөвдүгээр сард нийт халдварт өвчний 15.9 мянган тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү бүртгэгдсэн нь өмнөх сараас 8.6 мянга (2.2 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 9.2 мянга (2.6 дахин)-аар нэмэгдэж, бусад өвчлөл 5-113 тохиолдол (2.7%-64.7%)-оор буурчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдол 314 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна