Гадаадаас ирэх монгол иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Түүнчлэн гадаадаас ирэхдээ вакцины хос тунгаа хийлгээд 14 хоносон иргэдийг тусгаарлахгүй гэж Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан.
Энэ хугацаанд гадаадад гацсан монгол иргэдийг эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд яаралтай нутаг буцах хүсэлтэй байсан бүх иргэнээ эх оронд нь ирүүлээд байна.
Энэ сард манай улс агаарын хилээ үе шаттай нээж, нислэг хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан иргэдээс маш олон асуулт Консулын газар ирээд байна. Энэ талаар Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна