"Цахилгаан, дулаан хангамжийн системийн шинэчлэлд 3.4 их наяд төгрөг шаардлагатай"

ALs
2021 оны 5-р сарын 19 -нд

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт шаардлагатай шинэчлэл болон түүнд шаардлагатай төсвийн талаар танилцууллаа.

Тэрээр "Хотын дулаан дамжуулах шугамын 24 хувь нь хуучирсан байна. Энэ нь иргэдийн амьдралд эрсдэл учрах аюултай" гэсэн.

Түүний танилцуулснаар Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цахилгаан, дулаан хангамжийг системүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн төсөл арга хэмжээнд урьдчилсан байдлаар 3,484.1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна