Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдөр данс руу нь шилжүүлнэ

ALs
2021 оны 5-р сарын 21 -нд

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг өнгөрсөн онд  Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу УИХ, Засгийн газраас гаргаж байсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна. Мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна