Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлнэ

ALs
2021 оны 5-р сарын 24 -нд

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болох бөгөөд өнөөдөр сурталчилгаа эхэлнэ. Мөн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбатын нэрийг дэвшүүлж, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 7-нийг дуустал үргэлжилнэ.

Түүнчлэн нэр дэвшигчдийн хөрөнгө орлого, мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна