Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар 2600 гаруй улсын болон хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдадаа эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар, Мэдээлэл технологийн хэлтэс хамтран улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал хийж ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа тусламж, үйлчилгээний явц, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн ХМL программ дээр хэрхэн ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна