Энэ жилийн дөрөв, тавдугаар сард бороо, нойтон цас орж хүйтэн сэрүүн байгаагаас хаврын тариалалтын ажил 4-5 хоногоор оройтож эхэлсэн. Хаврын тариалалт тавдугаар сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар тариалангийн ихэнх бүс нутагт үр тарианы таримлын соёололт жигдэрч -3-4 хэмийн хүйтнийг даах хэмжээнд хүрсэн.
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тиймээс хүнсний ногоо тариаланчид та бүхэн цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр, шөнийн температурын хэлбэлзлийг сайтар тооцож үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна