Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

ALs
2021 оны 5-р сарын 30 -нд

Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцна гэж ЭМД-ын ерөнхий газраас мэдээлэв.    Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоолд тусгагдснаар хүүхдийн бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах болжээ.

ЭМД-ын сангаас III, IV-р сард хүүхдийн 25 оношийн хамааралтай бүлгийн 214 мэс заслын тохиолдолд 917.4 сая төгрөгийн санхүүжилт олголоо. 0-18 насны хүүхдүүдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлын тоогоор гэдэсний халдварт өвчин, миелом ба плазмоцитийн өмөн, зүрх, зүрх судасны төрөлхийн гажгийн тохиолдлууд зонхилж байна.  Үүнийг мэс заслын төрлөөр нь авч үзэхэд дунд чих, хөхлөг сэртэнгийн өвчин, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг болон хүүхдийн түлэгдэлтийн онош дийлэнх хувийг эзэлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна