Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг, Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар эхний секторын хуучирсан хууларч, муудсан будгийг хуулах, хусаж цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр ажлын явцыг шалгаж бүрэн цэвэрлэж, хуссаны дараа будах өнгөний сонголтыг хэлэлцэж, ирэх даваа гарагт өнгөний сонголтуудыг буулгасан загвар зураг дээр нарийн хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.
Энд ажиллах үеэр туннелийн гарам дээр олон жил ямар нэг төлбөр хураамж төлөлгүй, стандарт шаардлага хангаагүй байршуулсан хаяг, самбарыг дахин шинээр өлгөх гэж байсныг зогсоож Зохиомж сургуулийн удирдлагад мэдэгджээ.
Лхагва гарагт Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу тус байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна