БНСУ-аас тусгай нислэгээр өнөөдөр 250 иргэн ирнэ

Амаржаргал
2020 оны 3-р сарын 15 -нд

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирна. Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ БНСУ-руу МИАТ-ын онгоц 07.45 цагт Улаанбаатар-Сөүл рүү ниссэн бөгөөд, 16:20 цагт Солонгосоос иргэдээ авчрах МИАТ- ын онгоц бууна. Ингэхдээ ар гэр, ойр дотны хүмүүс нь тосохгүй, эдгээр иргэдийг шууд тусгаарлах байранд хүргэх юм. 

Тусгай үүргийн нислэгийн дараагийн ээлж маргааш буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж, эмч нарын хяналтад байлгах аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна