Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогджээ

ALs
2021 оны 6-р сарын 01 -нд

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их Эе хурал 2021 оны тавдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болжээ.

Их эеийн төлөөлөгчдийн олонхийн саналаар Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна.

Ц.Магалжав нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Улсын начин, 2006 онд харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн бөх юм.

Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээлснээр МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ сонгогдсон нь УБЕГ-т бүртгэлтэй байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна