ОУХМ Б.Мишээлт, Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн боллоо

ALs
2021 оны 6-р сарын 02 -нд

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртсэн нь энэ аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна