“УУРХАЙЧИН” КЛУБЫН ТАМИРЧИН Б.АМАРЗАЯА ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

ALs
2021 оны 4-р сарын 26 -нд

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, номхон далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн эхэллээ. Монгол улсаас “Багануур ХК”-ийн дэргэдэх туялзуур сэлэмний “Уурхайчин” клубын тамирчин спортын мастер Батсайханы Амарзаяа эх орноо төлөөлөн хүнд сэлэмний төрөлд ганцаараа өрсөлдөн хүрэл медалийн болзол хангаад байна. Түүний хувьд 2015 оноос эхлэн Уурхайчин спорт цогцолборын туялзуур сэлэмний дасгалжуулагч Б.Хатанзоригийн удирдлага дор хичээллэж өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалын олон тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчин юм. 

Б.Амарзаяа урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар долдугаар байраар хасагдах шатанд шалгарч, Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар медалийн төлөө Вьетнамын Ким Пуонг-Нгуенийг 15:14-өөр  ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Казахстаны Ултьяна Балаганскаяатай тулалдана. Өрсөлдөгчөө ялбал аваргын төлөө Сингапур, Тайландын тамирчдын ялсантай өрсөлдөж, олимпийн эрхийн төлөө тулалдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна