ЭМДEГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

ALs
2021 оны 5-р сарын 29 -нд

ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсэгүүд орон нутгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон ЭМД-ын хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж 2021 онд ЭМДҮЗ-ийн баталсан тогтоол, журам, цахим шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, мэдээллээр хангах төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа.

Дэд дарга Г.Гийхнарангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын шинэчлэл, хууль тогтоомж ЭМДҮЗ-ийн баталсан 03, 05 дугаар тогтоол болон олон улсын эмнэлзүйн платформ UPTODATE программыг хэрхэн ашиглах, гүйцэтгэлийн XML талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч эмч мэргэжилтнүүдийн асуултанд хариулт өглөө.
May be an image of one or more people, people standing and indoor

Мөн ЭМБ-ууд иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчигээний тайланг явуулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүдийг газар дээр нь шийдвэрлэж, XML программыг хэрхэн ашиглах талаар мэргэжил, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна