ЭМД-ын лавлах утас 1800-1363 дугаарт 15 цагийн байдлаар 387 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа

ALs
2021 оны 5-р сарын 20 -нд

Нийт дуудлагын дийлэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, 2021 ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон вакцинжуулалттай холбоотой асуултууд эзэлж байгаа бөгөөд Хэрэглэгчтэй харилцах төвийн 5 оператор зэрэг иргэд, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллаж байна.

Түүнчлэн бид нэг ч иргэний дуудлагыг алдалгүй авч, асуудлыг нь шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилладаг. Та шугам чөлөөгүй үед манай лавлах утсанд холбогдсон үед Call canter цахим системд бүртгэгдэн операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань өгөх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна