Гэрийн тусгаарлалтад буй иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой

ALs
2021 оны 6-р сарын 03 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд коронавирусийн халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлалтад байгаа хүмүүс, алба хаагчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломж бүрдсэн.

Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч үүнд багтана. Өнөөдрийн байдлаар 4348 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Тэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ энэ сарын 5-ныг дуустал харъяа хэсгийн хороондоо гаргах шаардлагатай аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна