Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентийн даргатай уулзав

ALs
2021 оны 6-р сарын 04 -нд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент (Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай 2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна