Хөвсгөл аймгийн сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

ALs
2021 оны 6-р сарын 04 -нд

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 21-р хуралдаан болж коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  аймаг, сум  хоорондын  зорчигч тээврийн хөдөлгөөнийг 6 дугаар энэ сарын 3-ны 18.00 цагаас 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл  хязгаарлав.

Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, иргэд шинжилгээ өгч нэвтрэх боломжтой. Мөрөн сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн ажиллах бөгөөд барааны зах, худалдааны төвийн үйл ажиллагааг коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, тусгай нөхцөл шаардлага бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд ажиллуулах ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна