“Poland open” тэмцээнд С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумъяа нар хүчээ сорино

ALs
2021 оны 6-р сарын 06 -нд

Чөлөөт бөхийн Польшийн нээлттэй “Poland open” тэмцээн 6 дугаар сарын 8-14-нд Польшийн Варшав хотод болох бөгөөд Монголын гурван эмэгтэй бөх хүчээ сорино.

 

Тус тэмцээнд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгө, 3 хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа нар барилдах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна