Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх таамаглалыг Хятадын албаныхан дахин няцаалаа

ALs
2021 оны 6-р сарын 06 -нд

АНУ тэргүүтэй барууны орнууд шинэ коронавирус Хятадын Ухань хотын лабораториос алдагдсан байх магадлалыг сайн судлахыг уриалж байгаа. Харин Бээжингийн зүгээс дээрх магадлал ямар ч ор үндэсгүй, ташаа ойлголт гэсэн тайлбарыг өгсөөр байна.

Сонирхуулахад, ДЭМБ шинжээчдийн баг 1 дүгээр сарын 14-өөс 2 дугаар сарын 10-ны хооронд Ухань хотод ажиллаж, шинэ коронавирусний үүслийн талаар судалсан юм. Тус баг тайландаа вирус сарьсан багваахайгаас өөр амьтанд дамжсаны дараа хүнд халдварласан гэх магадлал хамгийн өндөр гэдгийг онцолсон юм.

Дашрамд дуулгахад, Хятад улсад одоогоор коронавирусний эсрэг вакцины 20 клиникийн туршилт явагдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна