Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй.
Ингэхдээ сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 7,000 орчим иргэн бий. Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18,000 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө.
Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм. 2,087 хэсгийн хороо ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана.
Тухайлбал, уг журамд санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барих, хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ гэж тусгасан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна