Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана

ALs
2021 оны 6-р сарын 08 -нд

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.

МУХБ, МУГТ Д.Сумъяа эхний барилдаанаа Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийх бөгөөд ялбал Хорватын Марика Перишич, Румыны Лоредана Охаи нарын ялсантай хүч үзнэ.

Харин ОУХМ Ц.Цогтбаатар эхний шатанд гоц мөргөсөн ба хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцев, Монакогийн Седрик Бесси нарын ялсантай барилдана.

Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.УранцэцэгОУХМ Ё.Басхүү)

Тэмцээнийг 15₮40 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна