Трампын хариу сөрөг гарчээ

Отгоо
2020 оны 3-р сарын 15 -нд

Шинэ коронавирус АНУ-д эрчимтэй тархсаар нийт 49 мужийн 2800 гаруй хүнд халдварлаад буй ба 57 хүн нас бараад байна. Ийнхүү Коронавирус тархаагүй АНУ-ын ганц мужаар Баруун Виржин үлдлээ.

Вирусийн тархалт тус улсад их байгаатай холбоотой Ерөнхийлөгч Доналд Трамп оношилгоонд хамрагдсан бөгөөд хариу нь өнөөдөр сөрөг буюу эрүүл гарсан байна. 

Дэлхий даяарх вирусийн тархалт сүүлийн байдлаар 150 гаруй улс орны 156 мянган хүнийг хамарч 5000 орчим хүн нас бараад буй. Үүнтэй зэрэгцээд Герман, Испани, Филиппин улсын зарим хотод хөл хорио тогтоолоо.  

Мөн Чикаго, Лос Анжелес хотын мэргэжлийн спортын багууд цэнгэлдэх хүрээлэнгийнхээ арын албаны 4000 гаруй ажилчдад цалинтай амралт өгч гэрт нь хариулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна