2013 оноос хойш Баянзүрх дүүрэгт нийт 6 хорооны 14 байршилд 932 айлын 255.2 га газрыг чөлөөлөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжин ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 4,247 орон сууц ашиглалтанд орж, энэ онд 1183 орон сууц ашиглалтанд орохоор барилгын ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцах үеэр газар чөлөөлөлтийн үед тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Дахин төлөвлөлт хийхэд шугам сүлжээний, борлуулалтын, болон төсвийн хүндрэл мөн иргэдтэй харилцан тохиролцох боломжгүйн улмаас ажлын гүйцэтгэл удааширч хүндрэл үүсдэг талаар Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд хэлж байлаа. Энэ үеэр гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын гүйцэтгэл Баянзүрх дүүрэгт сайн хэрэгжиж байгааг албаныхан онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна