Европ болон дэлхийн олимпын эрх олгох тэмцээн хойшлогдов

Отгоо
2020 оны 3-р сарын 15 -нд

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдварын улмаас энэ сарын 19-22-нд Унгарын Будапешт хотод болох, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софид болох ёстой байсан “Токио-2020” олимпын наадмын эрх олгох Европын болон Дэлхийн тэмцээнийг хойшлуулав.

ДБНХ-ноос Европын тэмцээнийг тавдугаар сарын дундуур, дэлхийн тэмцээнийг зургадугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн энэ сард болох ёстой байсан Азийн тэмцээн цуцлагдаж, Мароккод болох Африк, Номхон далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн хойшлогдоод байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна