Өнөөдөр Ц.Энхчимэг, Г.Алтанбагана нар зодоглоно

ALs
2021 оны 6-р сарын 10 -нд

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд ОУХМ Ц.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана нар зодоглоно

ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийх ба давбал Чех, Словакийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Харин ОУХМ Ц.Энхчимэг эхний шатандаа хийлж, хоёрдугаар шатанд БНСУ-ын Ким Сон Ёнтой хийнэ.

Тэмцээний эхний дөрвөн өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.УранцэцэгОУХМ Ё.Басхүү\)

Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзлээд байна.

Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна