“Соёл, урлаг-Булган 2021” цахим форум болж байна

Отгоо
2021 оны 6-р сарын 25 -нд

Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Соёлын яам, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран аймгийнхаа соёл, урлагийн салбарын үйлчилгээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг нэвтрүүлэх зорилгоор “Соёл, урлаг-Булган 2021” цахим форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

Цахим форумд Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн төлөөлөл болон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар нар оролцож, соёл, урлагийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүх, соёлын өв, дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл, тавьж, санал солилцох юм.

Түүнчлэн аймгийн соёл, урлагийн салбарын нийт ажилтнууд, Булган нутгийн урлаг, соёлын алдартан, гавьяатнууд оролцон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн соёлын бодлого, аймгийнхаа соёлын салбарын хөгжлийн тухай хэлэлцэнэ.

Энэхүү форумын зорилго нь соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг хандлагатай хослуулан хөгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна