Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж иргэдийн хүсэн хүлээсэн ногоон байгууламж, тоглоомын талбайг барих болно!
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн урд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр баригдаж олон жил болсон 28 гарааш, төмрийн чингэлэг зэргийг албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Ингэсний үр дүнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн хүсэн ногоон байгууламж, тоглоомын талбай гэх зэрэг асуудлыг шийдэх боломж бий боллоо!
Цаашид Баянзүрх дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдаж олон жил болсон гарааш, чингэлэгүүдийг албадан буулгаж дүүргийн иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэг зэргийг үе шаттайгаар төлөвлөж барьж байгуулах болно!
Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна