Цар тахлын улмаас 493 иргэн амиа алдсанд гашуудаж, төв талбайд зул өргөлөө

ALs
2021 оны 6-р сарын 26 -нд

Цар тахлын улмаас амь насаа алдсан 493 иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, Сүхбаатарын талбайд иргэд зул өргөлөө.

"Элэг нэгт ахан дүүсээ цаг бусаар алдсандаа эмгэнэн гашуудаж, зул өргөж байна" гэж иргэд олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж байна.

Сүүлийн 13 өдөр дараалан коронавируст халдвар 2000 даваад буй энэ үед PCR шинжилгээг үнэгүй болгох, мөн хавдар судлалын шинэ эмнэлэг барихыг хүсэж байна зэргээр эрүүл мэндийн хүртээмжгүй үйлчилгээг шүүмжилж, засахыг шаардаж буйгаа иргэд илэрхийлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна