Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 214 км-т Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг замын хажуу руу унасан тухай дуудлагыг өчигдөр 21:45 цагт ОБЕГ хүлээн авсан.
Онцгойгийнхон Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км зам туулан 02:38 цагт очиход борооны улмаас ул шороо угаагдаж, төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт чиглэлийн 78 дугаар км-т ачааны галт тэрэгний есөн вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, гурван вагоноос түлш асгарч байжээ. Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, найман техник хэрэгсэлтэй ажиллаж буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна