“MEET THE MAKERS” бүтээгчдийн уулзалт, арга хэмжээ болно

ALs
2021 оны 6-р сарын 28 -нд

Техник хангамжийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, танилцах, салбарын цаашдын хөгжил болон томоохон коммюнитийг үүсгэн, идэвхжүүлэх зорилготой “Meet the Makers” уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр 18:30 цагаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон “Бийлог техноложиес” ХХК-тай хамтран гурав дахь удаагаа зохиогдож байгаа юм. Энэ удаад “Discord” аппликейшн ашиглан, онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Арга хэмжээнд “PCB Design” технологийн танилцуулга, сургалт явагдахаас гадна “CNC Manufacturing буюу хийцийн үйлдвэрлэл”, “Sheet Metal Manufacturing буюу хуудсан металл үйлдвэрлэл”, “Hardware буюу дэвшилтэт техник хангамж” сэдэвт илтгэлүүд тавигдана. Түүнчлэн шинээр гарч буй техник хангамжийн бүтээгдэхүүний талаар саналаа солилцож, бусдаасаа суралцах, хэлэлцүүлэн өрнүүлэн туршлага солилцох боломжтой юм. Арга хэмжээнд дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://bit.ly/3vQTi2n

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна