Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Отгоо
2021 оны 6-р сарын 29 -нд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлжээ. Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Өнгөрөгч Баасан гарагт ҮАБЗ хуралдаж, төсөвт тодотгол хийх замаар Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна