VII сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлж, ЕС ХОНОГ АМАРНА

Отгоо
2021 оны 6-р сарын 29 -нд

Долоодугаар сарын 16-н буюу Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний өдөр рүү шилжүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийнхүү мэдээллээ. 

Тэрбээр "Наадмын өдрүүдэд нийтдээ арваад хоног амралтын байдалтай байна гэсэн үг. Энэ үед төрийн албан хаагч нарыг болж өгвөл хотод биш цэвэр агаарт лагерь дээр байх боломжийг УОК олгож байна. Хөдөлгөөний нягтралыг бууруулах замаар хотоос зайдуу амрах нөхцөлийг хангаж өгч байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна