Баянзүрх дүүрэг зэрлэг ургамлаасаа салж байна

Отгоо
2021 оны 6-р сарын 30 -нд

Нийслэлийн ерөнхий менежэрийн үүрэг болгосон албан даалгавар ажил хэрэг болж дүүрэг бүр “Харшлын эсрэг хамтдаа” уриатай  “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамлыг цэвэрлэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ, бүх хороодтой хамтран цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 385 аж ахуйн нэгж байгууллага, 125 сууц өмчлөгчдийн холбоод, 28 хорооны 421 хэсгийн ахлагч, үйлчилгээний ажилтан, 1228 иргэн, 30 том оврын машин гарч ажиллаж дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайн 330,000 м2 хогийн ургамлыг цэвэрлэн 63.9 тн хог хаягдлыг тээвэрлэж ачуулаад байна.

Аяны явцад зарим аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод болон хорооны ажилчид хамтран өөрсдийн боломж бололцоондоо тулгуурлан ойр орчимдоо цэцэг тарих, зүлэгжүүлэх, мод тарих гэх зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.  

Одоогийн байдлаар Энх тайвны өргөн чөлөө , Бага тойруу гудамж , Цагдаагийн академийн гудамж , Намяанжугийн гудамж , Токиогийн гудамж , самбуугийн гудамж, Доржийн гудамж, Зүүн 4 замаас Искадрелийн хөшөө хүртлэх Энхтайвны өргөн чөлөөний голын ногоон байгууламжны зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэлээ.

 

Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар” 1,2,3,4 ОНӨААТҮГ-ууд өөрсдийн хариуцсан голлох зам дагуух харшил төрүүлэх ургамал болон шарилжийг үргэлжлүүлэн цэвэрлэж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна