ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЦУЦЛАХ, ХОЙШЛУУЛАХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭНЭ

ALs
2021 оны 7-р сарын 01 -нд

УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.

Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив.

УОК-ын хуралдааны шийдвэрийг маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна