Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрх баталгаажжээ

ALs
2021 оны 7-р сарын 04 -нд

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрх баталгаажжээ. Тодруулбал, Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос захидал илгээж, өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Ингэснээр "Токио- 2020" олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд Монгол Улсаас М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна