Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилнө

Отгоо
2021 оны 7-р сарын 05 -нд

Долдугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдрөөс Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж байна.

Тодруулбал, хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэл рүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм.

Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна