2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим системд бүртгүүлэхийг санууллаа.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын талаар 1800-1288 дугаарын утаснаас лавлах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна