Олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгслийг нь гардууллаа

Отгоо
2021 оны 7-р сарын 07 -нд

Долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.

Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, урласан юм.

Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.

Өнөөдрийн ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүслээ.

 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна