Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужатай Европын холбооны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлэх шинэ төслийн асуудлаар санал солилцлоо.
Монгол улсын иргэдийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, чадавхыг нь нэмэгдүүлэх зорилготой төсөл нийт 4.2 сая еврогийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ-д үндсэн 2 зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ.
Үүнд:
Төслийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант гэсэн 6 суманд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн ач холбогдол өндөр, үр өгөөж нь бодит байх тал дээр ихээхэн анхаарч байгаагаа уулзалтын эхэнд онцлоод төсөл хэрэгжихтэй холбоотой дараах саналуудыг тавилаа.


НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Н.Уртнасан сайдын тавьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэрээнд хэрхэн тусгах боломжтойг зөвшилцөн ойрын хугацаанд эргэн уулзахаар болсон юм.
Түүнчлэн салбарын сайдын ойн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, ихээхэн анхаарч, санал санаачилга гаргаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж 10-р сард Үндэсний мод тарих өдрөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна